ЦАГААН ШҮХЭРТ Profile Banner
ЦАГААН ШҮХЭРТ Profile
ЦАГААН ШҮХЭРТ

@GDugarjav

35,517
Followers
13,741
Following
2,909
Media
40,361
Statuses

Doctor (Ph.,D) | Associate Professor | Exporter | Biotechnology | Investment

Mongolia
Joined April 2014
Don't wanna be here? Send us removal request.
Pinned Tweet
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
7 years
Хамгийн зөв хүмүүс хамгийн чимээгүй, аядуу, ноён нуруутай байдаг. Учир нь боловсрол л тэднийг ичих, эмээх булчирхайтай болгосон байдаг.
76
1K
2K
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Цахилгаан машин хэрэглээнд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн ололт биш болсон. Хюндай устөрөгчөөр ажилладаг машин хэрэглээнд гаргав. Нэг цэнэглээд 900 км туулна. Яндангаас нь зөвхөн ус гарна. Бүр дээр нь агаар цэвэршүүлнэ гэнэ.
Tweet media one
29
185
544
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Улаан балаар ганц эрүүл саруул хүн орохыг үзлээ! Парламентад @Enkhbayar_bat шиг хэдэн сайхан шударга залуу сонгоод гаргачих юмсан. Яая даа байз⁉️
Tweet media one
30
159
433
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Сайн ханьтай бол хувь заяандаа таларх. Хань гэдэг үгийн утга учрыг үлгэрлэн харуулсан мундаг эмэгтэйчүүд олон гэр бүлийг авч явж, олон эрсийг алдахад нь босгосон байдаг. Амьдралд зөвхөн сайн хань байхад л хангалттай.
10
109
434
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
10 months
Солийн Данзан гэгч энэ эрхэм Харли Дэвидсон унадаг, хувийн машинтай, "Данзангийн доллар" гэж нэршсэн шинэ засгийн анхны нэгдсэн мөнгөн дэвсгэртийг санаачлагч, Англи, Америкчуудтай наймаа хийж, Нийслэл хүрээнээс Чуулалт Хаалган (одоогийн Жанчхүү) хот хүртэл авто зам тавихаар…
Tweet media one
18
169
423
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
За яахав, битгий уйлаа! Монгол Улсын арслан Б.Орхонбаяр 24 настай, 105 кг, 182 см. Их ирээдүй хүлээж байна даа!!!
Tweet media one
18
48
396
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
10 сар тэслээ. ААН-үүд чинь ингээд хүндэрч эхэллээ. Өнөөдөр 2 менежерээ явууллаа. Цомхотголд орсон ажилтан маань ингэж бичээд гарлаа. Гунигтай байна 😒
Tweet media one
31
107
376
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
10 months
Унаач хүүхдийнхээ эмээлийг тэврээд явж байгаа уяач эр Улаанхүү. 🏇🏼🏇🏼🏇🏼 Залруулсан түрүү 🥇 Хар үрээний эзэн. Заяаны уяач гэдэг чинь ийм хүмүүс байдаг аж. 🧲 Үнэтэй машин унасан, үхэр чулуу шиг хөөрөг барьсан, аймаар алтан малгайтай, цэрийсэн гүзээтэй малийсан хүмүүсийг уяач…
Tweet media one
15
96
379
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
ШУТИС-ийг Эрдэнэт хот руу, ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ. Дэмжиж байвал РТ, РТ!!!
53
191
370
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Aавын алаг нүдэн охин Бээжингийн Гадаад судлалын их сургууль буюу Дипломатын академийг төгсч бакалаврын зэрэг хүртлээ... Урагшаа охин минь браво!!! 👍💯💕
Tweet media one
17
33
362
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Нэг тийм жаргалтай хүмүүс их гоё. Угаасаа жаргалтай болохоороо бусдад атаархдаггүй, муулдаггүй, өрсөлддөггүй. Зүгээр үнэн сэтгэлээсээ ярилцаж, байгаа бүхнээ хайрладаг. Хөгжимд дуртай, номонд дурладаг, инээдэнд татагддаг,тэврэлтэнд, бас зарим нь ганцаардалд ч хайртай.
20
108
365
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Миний нэг найз бий. 30 жил нөхөрлөх хугацаанд нэг ч удаа хүн муу хэлж байхыг үзээгүй. Гарцаагүй нэгнийг “мөн хэцүү хүн шүү” гээд инээнэ. Энэ маань өнөөдрийг хүртэл шүднээс өөр эмнэлэгт очиж үзээгүй. Эрүүл мэнд хүний сэтгэлийн амар амгалантай их холбоотой байх гэж би боддог.
16
81
349
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Харьцахад их зөөлөн хүнтэй таарвал битгий бард, тэр чамаас өндөр түвшний хүн байж магадгүй. Тиймээс зүгээр л хүндэл...
5
155
328
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Хүний хувийн амьдралыг хүндэлж яв❗️ Яагаад одоо болтол хүнтэй суугаагүй, хэзээ үр хүүхэдтэй болох, эхнэр/нөхрөөсөө яагаад салчихсан, хэдэн төгрөгний цалин авдаг, яагаад ажлаасаа гарчихсан, яагаад ганцаараа кино үзэх дуртай, яагаад гадуур гарахаа байчихсаныг нь битгий асууж бай‼️
11
105
331
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Миний бага охин 10-тай, их сурлага муутай. Одоо ч муухан уншина. Ээж нь загнаад уйлуулна. Би өмөөрнө, миний охин эцгийн гэрт эрхэлж, жаргах ёстой. Заавал онц сурч, лаг хүн болох ёсгүй гэдэг юм. Бид хоёр "Зүгээр л хэвийн хүн" болох үндсэн зорилготой.
34
43
329
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Хүн ер нь хэт шазгар, гүргэр, бүгдийг болгодог, бүтээдэг, чаддаг, хэцүү байсан ч шүд зуугаад давдаг нэгэн болох хэрэггүй юм. Энэ амьдралд хэцүү байвал больж чаддаг, чадахгүй бол орхидог, хэтэрхий өөрийгөө зовоодоггүй байх нь их чухал.
18
76
325
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Ёс суртахуунтай гэр бүлд хайрлагдаж өссөн хүн зөөлөн, атаагүй, төлөв зантай, элдэв зальгүй, шуналгүй байдаг...
13
112
318
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Салах зүгээрээ. Санах ч зүгээр. Эргэж харахгүйгээр цааш явах ч зүгээр. Үгүй гэж хэлэх ч бас зүгээр. Харин юу зүгээр биш гээч? Чамайг хайрладаггүй, үнэлдэггүй, халамжилдаггүй хүнтэй хамт үлдэх л зүгээр биш...
13
133
307
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Түрүүлж мэндэл, түрүүлж инээ, түрүүлж магт, түрүүлж уучил. Үргэлж...
10
149
299
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
3-р эмнэлэг шинэ жилийн баяр хийхгүй.Ажилчиддаа бүгдэд нь 300К төгрөгийг өгч байна. Сайхан жишиг.Туслах ажилтан нь дансандаа 600К авсанаас эхлээд хэдэн сая төгрөгийн урамшуулал давсан орлогоосоо авч байгаа гэнэ.Ийм их мөнгийг бааранд өгмөөргүй байна гэж Ц.Төмөр-Очир дарга хэлэв.
Tweet media one
19
112
296
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Намайг бага байхад эцэг эх маань “Хоолоо гүйцэд ид. Цаана чинь энэтхэг, хятад хүүхдүүд өлсөж байна” гэж хэлдэг байсан. Харин одоо би охиддоо “Гэрийн даалгавраа сайн хий. Хятад, энэтхэг хүүхдүүд ажлыг чинь булаах нь байна” гэж хэлж байна. Томас Фридман
3
206
291
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
2022.02.22 ☀️🌙 Алтан наран шиг аав, тэргэл саран шиг ээж, Богд Дүнжингарав, Туулын намуухан урсгалдаа мөргөе. 🙏🙏🙏 Тэнгэр Бурхандаа, ном дор, багш дор, алаг үрс, амраг ханьдаа талархая ❤️❤️❤️
Tweet media one
107
26
292
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Газар дэлхийн үндэс төрийн сүлд өршөө Гайхамшигт нэгэн охин Чингисийн Монголд төржээ... 🍀♟️🇲🇳 Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн лидер тоглогч, 1-р ширээ, ОУ-ын шатрын Их мастер А.ЭНХТУУЛ
Tweet media one
6
43
299
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Эхнэрээ сайхан байлгах нь эрийн ухаан, Эхийгээ тайван байлгах нь үрийн ухаан. Өглөөний мэнд.
Tweet media one
7
57
292
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Зөвхөн нас ахихад л вискиг мөсгүйгээр, кофег сахаргүйгээр, амьдралын зовлон зүдгүүрийг нэг их гонгинохгүйгээр залгихад суралцдаг!
14
84
291
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Ядрах тусам үсээ гоё засуулж, хэцүү байх тусам цэвэрч нямбай бай. Чиний туулсан бэрхшээл нүүрэн дээр чинь үрчлээ болж, нүдний чинь цогыг унтраах ёсгүй.
7
66
284
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Еврейчүүд дэлхийн хүн амын ердөө 1%-д хүрэхгүй цөөхүүлээ атлаа: - Дэлхийн тэрбумтнуудын 25%-ийг, - Нобелийн шагналтнуудын 22%-ийг, - Оскарын шагналт найруулагчдын 30%, - Дэлхийн шатрын аваргын 40%, - Нэр хүнд бүхий их сургуулиудын профессоруудын 24%-ийг тус тус эзэлдэг.
30
119
283
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
1 year
За даа болж өгвөл ганцаараа байж сураарай. Заавал хэн нэгэн хүн хажууд чинь байх шаардлагагүй гэдгийг ойлго. Аз таараад чамд сайн найз таарч магад. Тэрнээс бусдаар ганцаараа цагийг өнгөрөөх, өөрийгөө завгүй байлгахад суралцаарай.
13
67
286
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
8 months
Жан Поль Бельмондог үдэх ёслолын үеэр Ален Делоны хэлсэн үг: -Би энэ зууны хүмүүсийг үзэн яддаг. Бүх юм худал хуурамч байна. Эрхэмлэх үнэт зүйлсээс юу ч үлдсэнгүй. Хэн ч хэлсэн үг амлалтандаа хүрдэггүй! Цорын ганц ач холбогдол өгдөг зүйл нь мөнгө. Хэвлэл мэдээллээр өдөржингөө хар…
Tweet media one
11
93
288
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Бөмбөлөгтөй өдөр юмсанж. Эл өдөр үр нь амандаа хийх шахам хайрлан өсгөсөн ачит аав ээж хоёроо санан дурсана 😢🙏 Хүү нь зүгээр, сайн яваа... Та хоёр минь тэртээ тэнгэрт одсон ч ачит аавыгаа би баруун, энэрэлт ээжийгээ би зүүн мөрөн дээрээ тээж яваа хэмээн сүсэглэж явдагаа! 🙏
Tweet media one
93
18
274
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Хавдарын төв рүү ороод гал цоггүй харцтай хүмүүсийг харах үед мөнгө төгрөг, хямдхан үнэтэй юмс, үл ойлгоцол, гомдол гэдгийг чи ойлгоно... Эдгээр зүйлс бүхий л утга учраа алддаг юм... Амьдралд хамгийн гол нь ЭРҮҮЛ МЭНД юм.
9
146
274
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Сайн эцэг эхийг олж төрөх их буян. Сайн заяаг түшиж төрөх их ерөөл. Сайн хүнийг онож ханилах их тавилан. Сайн нөхдийг таньж нөхөрлөх их хувь.
8
118
273
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Хүний уур багадаа 30 секунд, ихдээ 3 минут үргэлжилдэг. Энэ хугацаанд огцом бий болсон сэтгэл хөдлөлөө бариад сурчихвал нэгнээ гомдоохгүй байх чухал алхам болно!!! Хэцүү ш дээ гэж үү... Тэвчишгүй зүйлийг тэвчихийг л тэвчээр гэдэг юм...
8
137
269
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
ХҮМҮҮС таныг далдуур муулах гурван шалтгаан бол: 1. Тэд таны түвшинд хүрч чадахгүй 2. Танд байгаа зүйл тэдэнд байхгүй 3. Тэд таны амьдралын хэв маягийг хуулах гэж оролддог ч чадахгүй учир гэж ойлго...
4
144
260
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Дотоод хүнийг нь мэдчихэнгүүт гадаад төрх нь сонирхол татахаа больчихдог тиймээ?
16
39
260
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Дахин дахин уучилдаг, өөрт нь юу ч хийсэн гомддоггүй хүмүүс байдаг. Тэр тэнэг биш зүгээр л өр нимгэн сайхан сэтгэлтэй хүн гэдэгт итгээрэй. Өглөөний мэнд!
7
99
259
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Орхих ёстой зүйлийг тэр дор нь орхиж сур. Засаж залруулах гэж залуу насаа битгий үр. Хайр ч тэр! Найз ч тэр! Найр ч тэр!
7
78
255
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Би ганц л юмыг дахин дахин хэлж байгаа. Хэт үндсэрхэг үзэл, жалга довоор нутгархсан талцалаас эхлээд дотоодын нийгэм, эдийн засаг, улс төрийн аливаа зөрчлийг гадны хүчнүүд өөрт ашигтайгаар ашигладаг гэдгийг л Украинд бодитоор харууллаа. Үүнээс монголчууд бид ч сургамж авах ёстой.
3
117
258
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Олимпийн наадамтай зэрэгцэн Монгол Улс математикийн олимпиадад 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медал хүртлээ. Үнэхээр мундаг юмаа. Бүх сурагчиддаа болон эцэг эхчүүд үе үеийн багш нарт нь баяр хүргэе! 🇲🇳🇲🇳🇲🇳
Tweet media one
6
80
258
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Сайн ханьтай л байхад хангалттай. Амьдралд шаардлагатай бусад зүйлс нь өөрсдөө хүрээд ирдэг юм...
2
110
253
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Би хүүхэд байхдаа хайртай ээж, ах хоёроо, хожим бас нэг ах, дүүгээ ч бас алдсан. Хамгийн их гуниг зовлон мэдэрсэн болохоор үргэлж бусдыг жаргааж, инээлгэхийг хүсдэг байх. Инээх гэдэг нь жаргалтай мөчийн хэлтэрхий гэж би боддог. Тийм дээ ч би инээмтгий хүн.
18
27
257
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Хүний уур хамгийн багадаа 30 секунд, хамгийн ихдээ 3 минут үргэлжилдэг гэдэг. Энэ хугацаанд огцом бий болсон сэтгэл хөдлөлөө бариад сурчихвал нэг нэгнээ гомдоохгүй байх чухал алхам болно!!! Хэцүү ш дээ гэж үү. Тэвчишгүй зүйлийг тэвчихийг л тэвчээр гэдэг...
10
124
254
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Сайн ханьтай байхад л хангалттай. Амьдралд шаардлагатай бусад зүйлс нь аяндаа өөрсдөө бий болдог юм.
5
78
256
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Зовож байгаагаа бусдад бүү харуул, зүрх сэтгэлгүй хүний тохуу болох. Өвдөж байгаагаа бусдад бүү хэл, өөнтөгч хүнд үгийн бай болох. Уйлж байгаагаа бусдад бүү үзүүл, ухаангүй хүнд тэнэг харагдах. Алдаж асгаснаа бусдад бүү ярь, ачлалгүй хүний зугаа болох.
10
74
260
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Дэлхийн хамгийн шилдэг 6 эмч бол: 1. Нарны гэрэл 2. Амралт 3. Дасгал хөдөлгөөн 4. Эрүүл хооллолт 5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго 6. Хайртай хүн
8
154
252
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Германы их сургуулийн доктор Хелга: Ард түмэн боловсролтой байх тусам улс орондоо хэрэгтэй байдаг. Боловсрол өөрөө хэзээ ч бизнес болох ёсгүй. Хэдий боловсрол олж авах хэцүү байх тусам тэр хэмжээгээр хүмүүс буруу зүйлд татагдаж, үзэл бодлоо худалдаж, нийгэм нь харанхуй байдаг.
6
121
252
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Хүмүүс огт санамсаргүйгээр учирдаггүй. Зарим нь чамайг сорьж, шалгах гэж, зарим нь чамд ихийг сургах гэж, зарим нь чамайг ашиглах гэж, бас зарим нь зүрх сэтгэлийн чинь гүнд буй сайн сайхан бүхнийг чинь нээх гэж учирдаг.
9
150
241
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Ажил хөдөлмөр биднийг гурван том гамшигаас холдуулдаг. Ганцаардал, муу зуршил, хоосрол. Тиймээс хичээгээрэй.
5
83
248
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Канадад өндөр настны, өнчин хүүхдүүдийн асрамжийн газар хоёрыг нийлүүлсэн чинь супер амжилтанд хүрсэн гэнэ. Өнчин хүүхдүүд эцэг эхтэй болж, орхигдсон хөгшчүүл бяцхан хүүхдүүдийн төлөө амьдарч нүүрэнд нь мишээл, нүдэнд нь итгэлийн оч гялалзсан гэнэ.
5
68
249
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Бүх хүнтэй найз баймааргүй юм билээ. Удаан нөхөрлөсөн жилүүдэд биш, санаа нийлж байгаа үедээ сайн найз байх нь бий. Нөхөрлөл яаж эхэлсэндээ биш, яаж дууссандаа гэж. Хуучин найз новширхыг үзлээ. Шинэ найз үнэ цэнэтэй байхыг үзлээ. Хамт уусан хүн болгон найз бишийг мэдлээ...
12
62
245
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Санаж яв: Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол: 1. Нарны гэрэл 2. Амралт 3. Дасгал хөдөлгөөн 4. Эрүүл хооллолт 5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго 6. Найз дотно хүмүүс
4
141
242
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
"Хөвгүүдийг гуцуудуу өсгө. Эс бөгөөс амьдралын шуурганд тэмцэх чанараа алдах вий. Охидыг хангалуун өсгө. Эс бөгөөс алаг эрээн өнгөнд хууртагч хямдхан амьтан болон хувирах вий." Нангиадын эртний сургаалаас
6
186
246
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Жаргал үзээд ташуурдаггүй Эгц бай! Зовлон амсаад сөхөрдөггүй Цэгц бай! Гомдоно гэдгийг мэддэггүй Зэвүүн бай! Гундаж гандсан ч хатуу чигээрээ Чанга бай!
5
107
244
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Ерөнхий сайдын шийдвэрээр Төрийн алба 07:30 цагаас эхэлж, төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчдог болох нь дээ! Маш зөв шийдвэр шүү!!! 👍👏👏
26
69
240
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Зүү орох зайгүй хэт их дотносол, хүзүү толгой залгасан мэт нөхөрлөл бүгд зовлонгийн шалтгаан нээнэ. Өөрөө өөрийгөө хариуцаж, өрөөлд гэм хоргүй явах шиг буян үгүй. Өөрийгөө л хичээ, басхүү таньж мэд.
5
63
247
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Хүн яагаад хөгширдөг вэ? Гуравхан шалтгаантай. 1. Хатаж 2. Хөшиж 3. Хямарч Тиймээс хөгшрөлтийг удаашруулъя гэвэл 3 хан зүйлийг тогтмол хий. 1. Ус их уу 2. Дасгал их хий 3. Стрессээ зөв тайл !!!
5
197
242
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Манайхан жаахан хужир шүү бэлтгэж тавьсаар байгаад энэ хэд маань бүр даслаа шүү.🤗 Бууж ирээд ч сурчихлаа 🌿🌱🦌
Tweet media one
14
60
233
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Би боддыншд. Заавал лаг булчин суулгадаг фит хийж, кето хоол идээд л, баахан инфлүүзэр сонсож, мастерд зовж явах албагүй. Унтмаар байвал үд хүртэл унт. Сайхан цуйвангаа идэж болно. Дуртайгаа, хүссэнээ л хий. Зүгээр өөрийнхөөрөө миа байх ч тас.
12
39
240
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Би чамайг 4-н удаа л уйлуулъя😊 Хуримын даашинзтай зогсохдоо баярлаж нэг уйлаарай Худал явсангүй чи минь гээд итгэж нэг уйлаарай Жаран жил өнгөрчээ гээд тэвэрч нэг уйлаарай Жаргалтай амьдарчээ баярлалаа гээд үнсэж нэг уйлаарай Өөрөөр би чамайгаа уйлуулж чадахгүй ээ
7
48
236
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Та хэн нэгэнтэй найзлахаа больсон ч гэсэн түүний тантай хуваалцсан нууцыг хадгалж яв. Үүнийг ёс суртахуун гэдэг.
5
67
239
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
1 year
Эгч дүү СҮН овогтууд. Шанхайн чинээлэг айлын 3 охин. Япон, англи хэлтэй. АНУ-д боловсрол эзэмшсэн. Том охин хятадын тэрбумтны эхнэр. 2 дахь охин аавынхаа найз Хятадын Ерөнхийлөгч Сун Ят Сены эхнэр болсон. Бага охин Чан Кай Ши-гийн эхнэр болж Тайванийг байгуулалцсан ажээ.
Tweet media one
17
61
246
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Бас л аавыгаа зүүдэлж сэрлээ. Би аавыгаа үдчихээд 1 жил учиргүй гуниглаж байв. Гэнэт л аав маань жинхэнэ эр хүн шиг сайхан амьдарсандаа гэх бодол толгойд орж ирсэн. Тэгээд уужирсан. Сүүлд хүүгээ гуниглахыг хараад аав маань тэр бодлыг надад шивнэсэн гэдгийг мэдсэн дээ.
12
20
239
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Гомдол тээж удаан явбал ЭЛЭГ өвчилж, хавдартай болдог. Иймээс сэтгэлээсээ бүх ХАР ЭНЕРГИ ЭЭ арилгаарай. Зангирч явлаа гээд зам дардан болохгүй. Зууж явлаа гээд ЗҮРХ баярлахгүй. Зүхэж явлаа гээд Зорьсон ажил бүтдэггүй. Найрсаг БАЙ НАЙЗУУДАА😉☝👌
4
158
234
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Энгийн бай. Үнэн бай. Зөв цэгцтэй зүгээр л өөрийнхөөрөө байгаагаараа бай. Мэддэг бол мэддэг, мэддэггүй бол мэддэг царайлахгүй бай. Асуудаг бай, өөрөө олдог суралцдаг бай, хүлээцтэй бай, сонсдог бай. Буруугаа хүлээдэг бай, уучлалт гуйдаг бай. Зүгээр л энгийн л бай.
6
87
230
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
10 months
Өглөөний мэнд. Сонсогддог зураг гэнэ дээ 😁 Гангар шаазан цууртал инээсэн гэдэг шиг ёстой гоё аз жаргалтай инээдэг эмэгтэй шүү. Танина биз дээ 😍👌
Tweet media one
43
25
242
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Хэний ч талаар муу зүйл ярихгүй 3 хоног, 45 хоног, 3 сар байгаад үз❗️Тэгээд амьдралд чинь ямар сайхан зүйл тохиолдохыг хараарай ❤️
9
53
236
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Ер нь сайхан хайрыг нь биш муухай аашийг нь ойлгосон хүн л амьдралд үлддэг юм билээ...
15
103
233
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Түрүүлж уучлалт гуйж чаддаг нь эрэлхэг. Түрүүлж өршөөж чаддаг нь хүчирхэг. Түрүүлж мартаж чаддаг нь жаргалтай. Үнэхээр шүү...
5
73
236
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Яг энэ планыг “Хүргэн хүү” кинон дээр БНМАУ-ын гавьяат жүжигчин Цэвээнжав гуай өөрөө зохиол дээрээ нэмүүлж авахуулж байжээ. Сумын төвд нүүж ирээд гэрийнхээ хаяанд сууж байгаа нь… Гайхамшигтай кадр шүү 🇲🇳
Tweet media one
19
23
237
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Аль болох хүнтэй эвтэй байгаарай. Тэр хүн нэг тиймэрхүү байж болно. Та л ухаалаг байхад хангалттай.
5
48
227
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Санаж яв: Сул дорой байх тусам уур уцаар нэмэгддэг. Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг. Үнэхээр хүчтэй болсон үед уур уцаар бүрмөсөн арилна...
11
105
231
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Одоо энэ 14 хоногийн карантины үед хотын замын нүх сүвийг нөхөж бөглөвөл яадаг юм бол... Бас тэмдэг, тэмдэглэгээ, шуудуу трап, шугам хоолойн засвараа хийж болох уу?
16
125
229
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Хэнд ч битгий гомд. Уучилж чадах бол уучил, чадахааргүй бол холхон яв. Хүнд гомдож биш, харин өөрийгөө чөлөөлж амьдар. Амьдрал богино, гомдолд хамаг хүчээ өгч байхаар хайрлах ёстой хүмүүсээ хайрла. Хамаг сайхан бүхнээ зориул.
5
68
230
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Ээж байхад болно 💞💝
Tweet media one
17
45
232
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Хайртай гээд нийлсэн юм бол хайрлалц. Нэг нэгэндээ гоё мэдрэмж өг. Эцсийн эцэст бидний нас өдрөөр хорогдож яваа нь үнэн. Болж өгвөл хэрэлдэж байснаас үнсэлцэж бай. Нуруугаа харуулж хэвтсэнээс ноололдож нялуур. Хардаж сэрдсэнээс хамтдаа хов баз.
23
68
233
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
12 цаг юм идэхгүй байх үед хүний биемахбод өөрөө өөрийнхөө өөхийг шатааж энергийг бий болгодог. Энэ үед хэрэггүй эсүүдээ залгиурлах буюу аутофаг процесс болдог. Энэ нь эрүүлжих үйл явц болно. Туршилтаар баталсан Японы эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн гэнэ дээ.
15
173
225
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
10 months
🔥Аав, хүү хоёрын жаргалтай инээмсэглэл. 🥰 🔥Элдэв зүүсгэл, гоёлгүй эгэл малчин, адуучин эр. 🔥Өдөр бүр л адуутайгаа ноцолддог хээгүй Монгол эрийн хөрслөг бор царай. 🔥Хөдөөгийн сумаас улсынхаа наадамд үрээгээ түрүүлүүлсэн уяач хүний сэтгэлээс гарсан бахархсан төрх. 🔥Монгол…
Tweet media one
9
42
235
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Цус харвах, зүрх зогсох, судас бөглөрөх эрсдэл тарган туранхай бүх хүнд адилхан байдаг. Цусны биохимийн (HDL), (LDL), (t.Chol) гэсэн шинжилгээ өгөх. Энэ үзүүлэлт нь 3 бүхлээс дээш хариутай байвал таны судас хатуурах, даралт ихсэх багасах, харвах эрсдэлтэй. ХК=(t.Chol-HDL):HDL
10
155
233
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Өглөөний мэнд! Үүл газарт буусан ховор үзэгдэл тохиожээ. ( Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум )
Tweet media one
9
44
228
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Охин үрдээ биед нь хэн ч гар хүрэх нь байтугай дорд үгээр хэлж болохгүй гэж, өөрийгөө хүндэлж хайрлаж сургах маш чухал байна. Эмэгтэйчүүд өөрийгөө хүндэл, бусдыг ч хүндэл. Бардам бай, боловсролтой ухаантай бай, цензуртай бай. Охидоо сэхсэн биш ч харц өөд бүсгүй болгон өсгөцгөөе.
9
68
228
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Санаж яв: Бүү өшөө ав! Бүү атаарх! Бүү хард! Муу зүйлийг бүү сана! Тэр үед л чи аз жаргалтай болно!!!
7
115
221
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
5 years
Амьдрал богинохон. Чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан юм шүү гэж хэлтэл нь жаргаахсан...
3
82
224
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Өнөөдөр Дарь-Эхээр хальт явлаа. Гуйвсан дайвсан ажилгүй согтуу хүмүүс. Өрх бүр хашаандаа хүнсний ногоо, жимсээ тарьж ургуулж сурвал бид ядуурлаас үтэр түргэн хугацаанд гарна. Энд төсөл, хөрөнгө оруулалт огт хэрэггүй. Зүтгэл л байхад газар шороо, хүн, заагаад өгөх сургалт байна.
20
67
228
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Сэтгэл нь цагаан хүний зам мөр нь тэгш, заяа буян нь өөдөө байдаг. Би нэг л зүйлд бат итгэдэг. Хүнд муу санадаггүй сэтгэл гарган тусладаг хүний амьдрал аяндаа өөдлөн дэвждэг гэдэгт…
6
56
226
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Ахимаг насны бүсгүйчүүд хөөрхөн харагдах гээд тормолзох биш харин намбалаг харцтай алхах нь сайхан харагдах юм... Нас тогтсон эрчүүд лаг харагдах гээд ярвайх биш харин юм үзсэн хүн шиг инээмсэглэл тодруулан алхах нь сайхан харагдах юм...
5
104
222
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
8 months
Хүн яагаад хөгширдөг вэ? Гуравхан шалтгаантай: 1. Хатаж 2. Хөшиж 3. Хямарч Тиймээс хөгшрөлтийг удаашруулъя гэвэл дараах 3-хан зүйлийг тогтмол хийх хэрэгтэй гэнэ. 1. Ус их уу. Усны дутагдал нь хүний биеийн эд эсийг хурдтайгаар хөгшрүүлж байдаг. 2. Дасгал хий. Тогтмол хөдөлгөөн…
10
118
229
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам баригдаж дуусчээ. Нүүрсний тээврийн үнийг огцом буулгах, улмаар эдийн засагт үлэмж орлого нэмэх энэхүү төмөр зам нээлтээ хийхэд ердөө 7 хоног үлджээ. #боомтынсэргэлт #ШинэСэргэлт
22
71
229
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Одоо карантин дуусмагц вакциныг үнээр нь хийнэ гээд зарлачихмаар байна. Sinopharm: $36, Pfizer: $19, Moderna: $15, SputnikV: $10, J&J: $10, AstraZeneca: $4
25
128
222
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Одоо би чамд амьдралын хамгийн чухал зөвлөгөөг өгье. Хэн ч байлаа гэсэн хэзээ ч бүрэн гүйцэд нээлттэй байх хэрэггүй.
9
101
221
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Инээмсэглэ. Аз жаргалыг мэдэр. Дурла. Хайрлахад нас хамаагүй. Цоглог бай. Гоё хувцасла. Зугаал. Аяла. Үлдсэн цагаа ганцхан өөртөө зориул. Хожим харамсахгүйгээр сайхан амьдар.
14
55
221
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Чамайг залхуурахыг, арчаагүй байхыг, архи уухыг өөгшүүлдэг хүмүүсээс болгоомжил. Чамайг нохой шиг амьдралд сургаж байна, дараа гинжлээд хоол шидэж өгөх болно. Чамайг сурахыг, босохыг, ажиллахыг, хариуцлагатай байхыг шаарддаг хүмүүсийн үгэнд орж бай! Эм хэдий гашуунч биед тустай.
6
84
216
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
2 years
Бавуугийн Лхагвасүрэн гуай “За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд зураг авахуулая гэсэн хүнээс татгалзах биш архи өгсөн хүнээс татгалзаж байх нь өлзийтэй шүү” гэж Түвшинбаярт захиж байв. Нийт залууст ч хамаатай айхтар үг байжээ.
8
60
220
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Хэн нэгэнд заавал эрхэл. Энэ бол утга учир юм. Хэн нэгэнд эрхэлж чадахгүй бол амьдрал чинь ямар ч аз жаргалгүй гэсэн үг. Эрхэлж эрхлүүлж байж л хорвоо утга учиртай болно. Өнгө алаг орчлонгийн сайханд өөрийн дураар жаргалтай амьдар.
11
70
220
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Сугарын Эрдэнэцэцэг. Хүн өөрөө биеэ яаж авч явна, тийм л байна. 52 бол зүгээр бужигнуулдаг нас болцон гэдгийг харж авцгаа. Шүүгч нар харин “таны насан дээр, өдий насанд” гэж ярихаа болино уу? Браво Эрка гоё байна, күүл байна. 🤟🌺💐 #ОдодтойБүжиглэе
Tweet media one
8
35
218
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Таргалъя, өвчилье гэвэл чихэр идээд, газтай ундаа уугаад сав л олдвол хэвтээд л бай. Хурдан хөгширье гэвэл үргэлж бухимдаад бай. Харин эрүүл амьдарья гэвэл жаахан өлс. Усаа хэмжээнд нь уу. Өдөр бүр хөлс гарга. Цаг ямагт өөдрөг бай. Бусдыг байгаагаар нь хайрла.
6
62
216
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Элит хүмүүс гэж өндөр албан тушаалтан, эсвэл баячуудыг хэлдэггүй. Тэдний орчинд нь сэтгэлийн амгаланг мэдэрдэг, гэмт хэрэг, этик моральгүй явдал огт байдаггүй, биесээсээ хүндлэл хайр мэдэрдэг, өндөр боловсролтой, оюун сэтгэлгээний дээд түвшинд хүрсэн хүмүүс, нийгмийг хэлдэг.
6
134
218
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Хэн нэгэн доромж үг шидмэгц уур чинь дүрсхийнэ. Дурын үед чамайг шатаах эрх тэр хүнд байна. Хэн нэгэн ирээд магтах юм бол хөөрөн баясна. Чиний ямар байхыг бусад хүн шийдэж байна. Өөртөө эзэн бай.
9
70
217
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
3 years
Шинийн 2-ны өглөөний мэндээ! Үргэлж сайхан зүйл ярьдаг, бас гоё бүхнийг бичдэг хүнтэй уулзаж бай. Нэг л мэдэхэд сэтгэлд чинь байсан муу бүхэн сарнин алга болсон байна...
7
37
207
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
4 years
Улсад татвар төлдөг хүмүүс зүрх дардаа...
4
3
219
@GDugarjav
ЦАГААН ШҮХЭРТ
6 years
Ээжийгээ боддог хүний бүх хүсэл биелдэг юм.
7
86
209